A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/5 дугаар зүйлийн 5.5-5.7 дахь хэсэг:

"5.5.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт бохирдуулах бодисыг бохирдуулах бодисын хаягдлын стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны байцаагч, холбогдох сум, дүүргийн Засаг дарга учирсан хохирлыг арилгуулж, хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр агаарын бохирдлын нөхөн төлбөр ногдуулан, төлөлтөд нь хяналт тавина.

5.6.Агаарын бохирдлын нөхөн төлбөрийг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Цэвэр агаарын санд төлнө.

5.7.Гэм буруутай этгээд энэ хуулийн 5.5-д заасан хохиролд агаарын бохирдлын нөхөн төлбөр төлсөн нь түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй."

2/10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2 дахь заалт:

"10.1.1.энэ хуулийн 5.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр хохирлыг арилгуулаагүй, агаарын бохирдлын нөхөн төлбөр ногдуулаагүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас ес дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

10.1.2.энэ хуулийн 5.5-д заасан агаарын бохирдлын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээд төлөөгүй бол уг төлбөрийг төлүүлж, түүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг есөөс арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;"

2 дугаар зүйл.Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын "3.1.5-д" гэснийг "3.1.6-д "гэж, 3.1.2 дахь заалтын "3.1.8-д" гэснийг "3.1.9" гэж, 3.1.3 дахь заалтын "3.1.12-т" гэснийг "3.1.14-т" гэж, 3.1.6 дахь заалтын "13.1-д" гэснийг "18.1-д" гэж, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийн "8.1-д" гэснийг "10.1-д" гэж, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтын дугаарыг "10.1.3" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Агаарын тухай /шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ