- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИЙГ БАТЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 75 тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2013 оны 12 сарын 26 өдөр Дугаар 76 Төрийн ордон, Улаанбаатар хот
"ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН
ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧ
БАТЛАХ ТУХАЙ" ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай" Улсын Их Хурлын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийн Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсгийн "9.Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар" гэснийг "9.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар" гэж өөрчилсүгэй.
2.Энэ тогтоолыг Хилийн боомтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
