- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын хилийн тухай хуулийн 2 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:
"3.Хилийн боомт, түүнд мөрдөх журамтай холбогдсон харилцааг Хилийн боомтын тухай хуулиар зохицуулна."
2 дугаар зүйл.Монгол Улсын хилийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 28 дугаар зүйл, 32 дугаар зүйлийн 5 дахь заалт, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хилийн боомтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
