A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 41.9-41.12 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"41.9.Улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ дараах тусгай хэрэгсэл, мэх ашиглаж болно:

41.9.1.нэг бүрийн тусгай хэрэгсэл;

41.9.2.тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл;

41.9.3.хамгаалах тусгай хэрэгсэл;

41.9.4.бие хамгаалах урлагийн зэвсэггүйгээр тулалдах мэх.

41.10.Энэ хуулийн 41.9-д заасан тусгай хэрэгсэл, мэхийг дараах тохиолдолд ашиглаж болно:

41.10.1.улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, эсхүл хүч хэрэглэж эсэргүүцсэн;

41.10.2.хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон.

41.11.Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэснээс хүний амь бие, эрүүл мэндэд гэмтэл учирсан тохиолдолд улсын байцаагч эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч, энэ тухай харьяа байгууллагын даргад мэдэгдэнэ.

41.12.Тусгай хэрэгслийн жагсаалт, хэрэглэх, хадгалах зааврыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн батална.

2 дугаар зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"41.7.Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

41.7.1.улсын хилээр нэвтрэх эрхийн баримт бичигт үзлэг шалгалт хийж, зөрчлийг арилгуулах;

41.7.2.гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичгийг зөрчлийг шийдвэрлэх хүртэл хадгалах, эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

41.7.3.гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай дүгнэлт гаргах;

41.7.4.гадаадын иргэнийг Монгол Улсаас гаргахыг түдгэлзүүлсэн, албадан гаргасан шийдвэрийг цуцлах санал гаргах;

41.7.5.албан үүргээ гүйцэтгэх үед улсын хил нэвтрэх;

41.7.6.хууль тогтоомжид заасан бусад."

3 дугаар зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.3 дахь хэсгийн "гадаадын иргэний" гэснийг "иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний" гэж, 41 дүгээр зүйлийн гарчгийн, 41.3, 41.4 дэх хэсгийн "Гадаадын иргэний" гэснийг "Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 39.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг Хилийн боомтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД