A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн "гадаадын иргэн, харьяатын" гэснийг "иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хилийн боомтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД