- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын "гадаадын иргэдийн" гэснийг "иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хилийн боомтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
