- Нүүр
- Монгол Улсын хууль
- УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.1.44 дэх заалт
"5.1.44.шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эрх зүйн маргаан зохицуулах;"
2/71дүгээр зүйл.
"71дүгээр зүйл.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эрх зүйн маргаан зохицуулахад хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
71.1.Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа зохицуулахаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
