A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 21.1.31-21.1.35 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"21.1.31.ахуйн зориулалтаар шувуу агнах, загас барих зөвшөөрлийн хураамжийг нэг удаагийн эрхийн бичигт 8000-10000 төгрөг;

21.1.32.ахуйн зориулалтаар агнах бусад ан амьтны зөвшөөрлийн хураамжийг тухайн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар;

21.1.33.байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.1-17.1.4 заасан ан амьтныг агнах, барих зөвшөөрлийн хураамжийг тухайн ан амьтны экологи- эдийн засгийн үнэлгээний 2-4 хувиар;

21.1.34.байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5-д заасан ан амьтныг агнах зөвшөөрлийн хураамжийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 20-30 хувиар;

21.1.35.байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.6-д заасан ан амьтныг барих зөвшөөрлийн хураамжийг гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 5-8 хувиар."

2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.22 дахь заалтын "11.1-д" гэсний өмнө " 7.1" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ