A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ /Энэ хуулийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

ЭРYYГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дараахь зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/178 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"178.4.Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан хөнгөн гэмт хэргийн хэрэг бүртгэх ажиллагааг 4 хоногт, хүндэвтэр гэмт хэргийн хэрэг бүртгэх ажиллагааг 7 хоногт багтаан явуулна."

2/225 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

"225.5.Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжийг хэрэг шүүхэд ирснээс хойш 3 хоногийн дотор гаргана."

3/233 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"233.2.Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гарсан өдрөөс эхлэн 3 хоногоос хэтрүүлэхгүйгээр шүүх хуралдаанаар хэлэлцэнэ."

4/302 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"302.4.Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн талаар гарсан шийтгэх ба цагаатгах тогтоолын хувийг уншин сонсгосон өдөрт нь багтаан прокурор, шийтгүүлсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогчид гардуулан өгнө."

5/304 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:

"304.4.Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн талаархи шүүхийн тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцлийг 3 хоногт багтаан гаргана."

6/309 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:

"309.4.Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан хэргийг хүлээн авсан өдрөөс эхлэн 5 хоногийн дотор хянан хэлэлцэнэ."

7/346 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"346.4. Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг шүүх хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ