- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Дотоодын цэргийн" гэснийг "Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
