A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр

Улаанбаатар хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 35.6 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"35.6.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь доор дурдсан төлбөр төлнө:

35.6.1.түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 100 төгрөг, хоёр дахь жилд 200 төгрөг, гурав дахь жилд 300 төгрөг, дөрвөөс тав дахь жилд тус бүр 1000 төгрөг;

35.6.2.түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн 0-20 гектар тутамд 5000 төгрөг, 30 гектар хүртэл 8000 төгрөг, 50 гектар хүртэл 10000 төгрөг, 100 гектар хүртэл 15000 төгрөг, 200 гектараас дээш 20000 төгрөг."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД