- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОНЦ БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
ОНЦ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Онц байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "цагдаа, дотоодын цэргийн" гэснийг "цагдаагийн байгууллагын" гэж, 3 дахь хэсгийн "цагдаа, дотоодын цэрэгт" гэснийг "цагдаагийн байгууллагад" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
