A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 11.1.20 дахь заалтын "цацраг идэвхт" гэсний дараа "болон түгээмэл тархацтай" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"32.3.Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайн гектар тутамд 15 америк доллар байх бөгөөд харин шохойн чулуу, нүүрс, дотоодын үйлдвэрлэлийн зориулалттай ашигт малтмалын хувьд гектар тутамд 5 америк доллар байна."

3 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэг, 471 зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД