A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/10 дугаар зүйлийн 10.1.10 дахь заалт:

"10.1.10.ашигт малтмал хайх, ашиглах, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх."

2/35 дугаар зүйлийн 35.6. дахь хэсэг:

"35.6.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, бичил уурхайгаас алт олборлогч нь олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтааж тушаана."

3/47 дугаар зүйлийн 47.3.3 дахь заалт:

"47.3.3.Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд энэ хуулийн 47.3.2-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2,5 хувь, энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү."

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.2 дахь заалтын "47.3.1-д зааснаас бусад" гэснийг "47.3.1, 47.3.3-т заасан Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтнаас бусад" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалт буюу Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.3 дахь заалтыг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД