- Нүүр
- Монгол Улсын хууль
- СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5.4 дэх хэсэг нэмсүгэй:
"5.4.Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.4.1.сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаа хийх;
5.4.2.сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, техник хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээний стандартыг боловсруулж, зохих журмын дагуу батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих."
2 дугаар зүйл.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсгийн дугаарыг "5.5, 5.6" болгон тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
