A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 08 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 10.3, 10.4 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"10.3.Төрийн захиргааны төв байгууллагын харьяанд төмөр замын тээврийн хяналтын алба, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ажиллана.

10.4.Төрийн захиргааны төв байгууллага нь дэргэдээ сургалт, судалгаа шинжилгээний байгууллагатай байж болно."

2 дугаар зүйл. Төмөр замын тээврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4, 16.7 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэг, 27.10 дахь хэсгийн "төрийн захиргааны" гэсний дараа, 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсгийн "Төрийн захиргааны" гэсний дараа "төв" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"10.1.Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.төмөр замын тээврийн талаарх хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангах;

10.1.2.төмөр замын тээврийн салбар дахь төрийн өмчийн ашиглалт болон төрийн захиалгаар хийгдэх тээвэрлэлттэй холбоотой үйл ажиллагаанд төрийн төлөөллийг хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хэрэгжүүлэх;

10.1.3.төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийг батлах;

10.1.4.төмөр замын тээврийн салбарт шударга бус өрсөлдөөн үүсэхээс сэргийлэх зорилгоор тариф, бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ, гэрээний өөрчлөлтийг хянаж, санал, дүгнэлт гаргах;

10.1.5.суурь бүтэц ашиглах, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх болон суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

10.1.6.төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

10.1.7.төмөр замын объект, салбар замыг өргөтгөх, шинээр барих ажиллагаанд хяналт тавих;

10.1.8.төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авах;

10.1.9.төмөр замын техникийн осол, сүйрлийг шинжлэн шалгах ерөнхий шинжээчийг томилох;

10.1.10.төмөр замын тээврийн салбарт мөрдөх улсын стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагатай хамтран батлах;

10.1.11.төмөр замын мэргэжлийн ажилтан ажиллах албан тушаалын жагсаалт, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажил, албан тушаалын жагсаалтыг батлах;

10.1.12.төмөр замын тээврийн салбарын статистик, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хөтлөх;

10.1.13.төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журмыг Тагнуулын ерөнхий газартай хамтран батлах;

10.1.14.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, гадаад улсын төрийн тэргүүн зэрэг төрийн өндөр албан тушаалтны зорчих тусгай галт тэрэгний аялах журмыг Тагнуулын ерөнхий газартай зөвшилцөн батлах;

10.1.15.төмөр замын олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөх;

10.1.16.зарим төрлийн /зорчигч, шуудан, улс орны эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой ачааны г.м./ тээвэрлэлтэд давуу байдал олгох;

10.1.17.тусгай тээвэрлэлт болон цэргийн тээвэрлэлт гүйцэтгэх журмыг эрх бүхий байгууллагатай зөвшилцөн батлах;

10.1.18.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх."

4 дүгээр зүйл.Төмөр замын тээврийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн "төрийн захиргааны байгууллагын даргын" гэснийг "төрийн захиргааны төв байгууллагын" гэж, 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсгийн "төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэснийг "эрх бүхий" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл. Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл. Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД