A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн "төрийн захиргааны" гэсний дараа, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтын "холбогдох" гэсний дараа "төв" гэж, 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийн "эмийн" гэсний дараа "асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Хэвлэх

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн "байгууллагын дэргэдэх эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Хэвлэх

Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД