- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- ГЭРЭЭ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ /Хөдөө орон нутгийн санхүүжилтийн төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хооронд 2002 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Зээлийн Гэрээ/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
ГЭРЭЭ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хөдөө орон нутгийн санхүүжилтийн төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хооронд 2002 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Зээлийн Гэрээг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
