- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХОХИРЛЫГ ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛӨӨР БАРАГДУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
ХОХИРЛЫг ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛӨӨР БАРАГДУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.2 дахь хэсэг нэмсүгэй:
"4.2.Энэ хуулийн 4.1-д зааснаар барагдуулснаас үлдсэн 50 хувийн хохирлыг хадгаламж, зээлийн хоршооны орлого, мөнгөн хөрөнгөөр барагдуулна."
2 дугаар зүйл.Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг:
"1.1.Энэ хуулийн зорилт нь хадгаламж, зээлийн зарим хоршооны үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигчид учирсан хохирлын тодорхой хэсгийг төрөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах, үлдэгдэл хохирлыг хадгаламж, зээлийн хоршооны орлого, мөнгөн хөрөнгөөр барагдуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино."
2/5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг:
"5.1.Энэ хуулийн 4.1-д заасан хохирлыг улсын төсвийн хөрөнгөөр барагдуулна."
3/5 дугаар зүйлийн 5.3, 5.4 дэх хэсэг:
"5.3.Энэ хуулийн 5.2-т заасан орлого, мөнгөн хөрөнгийг нэгдсэн байдлаар төвлөрүүлж хадгаламж, зээлийн хоршооны нийт хохирогчдын үлдэгдэл 50 хувьд хувь тэнцүүлэн олгох бөгөөд хохирогчдын төлбөрийг барагдуулсны дараа энэ хуулийн 4.1-д заасан төлбөрийг улсын төсөвт буцаан төлж дуусгана.
5.4.Энэ хуулийн 5.3-т заасан орлого, мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явуулна."
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх