- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ /Энэ хуулийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг:
"15.3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн бусдаас нөлөөлөл үзүүлэхээр завдсан тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө."
2/45 дугаар зүйлийн 45.3.4 дэх заалт:
"45.3.4.үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагч."
3/49 дүгээр зүйлийн 49.1.5 дахь заалт:
"49.1.5.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол."
4/2201дүгээр зүйл:
"2201дүгээр зүйл.Анхан шатны шүүхэд ирсэн хэргийг хуваарилах
2201.1.Анхан шатны шүүхэд ирсэн хэргийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу хуваарилна."
5/253 дугаар зүйлийн 253.10 дахь хэсэг:
"253.10.Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулна."
6/343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэг:
"343.3.Хяналтын шатны шүүхэд ирсэн хэргийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу хуваарилна."
2 дугаар зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт "Анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно." гэсэн хоёр дахь өгүүлбэр, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийн "шийдвэрлэхэд 3" гэсний дараа "хүртэл" гэж, 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт "Хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно." гэсэн хоёр дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"32.6.Эрүүгийн хэргийг анхан, давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоосон шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн захирамж гарган томилно."
4 дүгээр зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2 дахь хэсгийн "хэрэгт" гэснийг "шүүхийн шийдвэрт" гэж, 310 дугаар зүйлийн 310.1 дэх хэсгийн "аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч, хэргийг хуваарилна." гэснийг "тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу хуваарилна." гэж, 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгийн "улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор" гэснийг "Улсын ерөнхий прокурор" гэж, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсгийн "шүүх бүрэлдэхүүнийг томилно." гэснийг "шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоосон шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн томилно." гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
