A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг:

"5.6.Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө."

2/13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэг:

"13.5.Талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэхээр тохиролцсоныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзнэ."

3/25 дугаар зүйлийн 25.1.7 дахь заалт:

"25.1.7.нэхэмжлэлийн бүх шаардлага, эсхүл аль нэг буюу хэд хэдэн шаардлагатай холбогдуулан хэргийг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах;"

4/32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэг:

"32.5.Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ."

5/67 дугаар зүйлийн 67.1.4 дэх заалт:

"67.1.4.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах."

6/71 дүгээр зүйлийн 71.5 дахь хэсэг:

"71.5.Шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш явагдах эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацааг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 20.2-т заасныг харгалзан тогтооно."

7/741 дүгээр зүйл:

"741 дүгээр зүйл.Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах ажиллагаа

Хэвлэх

741.1.Талууд эвлэрүүлэн зуучлуулах хүсэлт гаргасан, эсхүл шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрсөн бол шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж энэ тухай захирамж гаргана.

741.2.Энэ хуулийн 741.1-д заасны дагуу шилжүүлсэн нэхэмжлэлд тухайн шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулна.

741.3.Талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурсны дараа эвлэрлийн гэрээг шүүгчид хүргүүлнэ.

741.4.Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

741.5.Иргэний хэрэг үүсгэхээс өмнө шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсний дагуу талууд эвлэрсэн бол шүүгч эвлэрлийн гэрээг баталгаажуулах захирамж гаргана.

741.6.Иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсний дагуу зохигчид эвлэрсэн бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээж, эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргана.

741.7.Шүүгч эвлэрлийн гэрээг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор хянаж баталгаажуулна. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ ойлгомжгүй, тодорхой бус болсон, эсхүл энэ хуулийн 741.4-т заасныг зөрчсөн бол шүүгч эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан захирамж гаргана.

741.8.Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж энэ хуулийн 75 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Энэ захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэнэ.

741.9.Эвлэрүүлэн зуучлах журмаар эвлэрсэн бол талууд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

741.10.Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтад хүрээгүй бол эвлэрүүлэн зуучлагч нэхэмжлэлийг шүүхэд шилжүүлнэ. Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

741.11.Энэ хуулийн 741.7-д заасан үндэслэлээр татгалзсан захирамж гаргасан нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дахин явуулахад саад болохгүй.

741.12.Талууд хамтдаа, эсхүл аль нэг нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан тохиолдолд энэ хуулийн 741.6, 741.10-т зааснаас бусад заалт нэг адил хамаарна.

8/80 дугаар зүйлийн 80.1.9 дэх заалт:

"80.1.9.эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдах болсон бол."

9/80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэг:

"80.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан шүүгчийн заасан хугацаанд арилаагүй бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргах бөгөөд захирамжид хэргийг шийдвэрлэхэд саад болж байгаа нөхцөл, түүнийг хэрхэн засах талаар тусгана."

10/91 дүгээр зүйлийн 91.1.4 дэх заалт:

"91.1.4.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол."

11/119 дүгээр зүйлийн 119.7, 119.8 дахь хэсэг:

"119.7.Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

119.8.Шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 119.4-т заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд энэ хуулийн 119.7 дахь хэсгийн заалт хамаарахгүй. Энэ тохиолдолд шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасан журмын дагуу хүргүүлж, хугацааг энэ хуулийн 119.6-д заасны дагуу тоолно."

12/125 дугаар зүйлийн 125.2, 125.3 дахь хэсэг:

"125.2.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу шүүх ердийн журмаар шийдвэрлэнэ.

125.3.Энэ хуулийн 125.2-т заасан үндэслэлээр хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх явцад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дахин явуулж болно."

13/172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэг:

"172.4.Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй."

14/176 дугаар зүйлийн 176.4 дэх хэсэг:

"176.4.Хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно."

2 дугаар зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт "Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно." гэсэн хоёр дахь өгүүлбэр, 25 дугаар зүйлийн 25.2.6 дахь заалтын "шийдвэрийг" гэсний дараа "гардаж авах," гэж, 43 дугаар зүйлийн 43.8.1 дэх заалтын "болсон" гэсний дараа "эвлэрүүлэн зуучлагч," гэж, 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсгийн "эвлэрлийн гэрээ" гэсний дараа ", эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан бол түүний үр дүн" гэж, 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсгийн "шүүх хуралдаанд" гэсний дараа "гурав хүртэл" гэж, 91 дүгээр зүйлийн 91.1.1 дэх заалтын "өмгөөлөгч," гэсний дараа "эвлэрүүлэн зуучлагч," гэж, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт "Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна." гэсэн хоёр дахь өгүүлбэр, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийн "хуулийн" гэсний дараа "65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш," гэж, 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт "Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байх нь шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш гэр бүлийн маргааны талаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзах үндэслэл болохгүй." гэсэн хоёр дахь өгүүлбэр, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсгийн "тушаал," гэсний дараа "эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж," гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/129 дүгээр зүйлийн 129.1.7 дахь заалт:

"129.1.7.зохигчид эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрэх хугацаа заах."

2/161 дүгээр зүйлийн 161.3 дахь хэсэг:

"161.3.Давж заалдах журмаар хянан шийдвэрлээгүй хэргийг хяналтын шатны шүүх хэлэлцэхгүй."

4 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийн "заалт" гэснийг "зүйл" гэж, 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийн "Шүүхийн тухай хуулийн 15.6.2, 16.3.2-т", 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийн "Шүүхийн тухай хуулийн 36.1.4, 37.1.6-д" гэснийг "Монгол Улсын шүүхийн тухай хуульд" гэж, 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн "Өмгөөллийн тухай хуульд1" гэснийг "хуульд" гэж, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийн "шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга" гэснийг "захиргааны ажилтан" гэж, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийн "шүүх хуралдааны ажиллагааг тэмдэглэл үйлдэж баталгаажуулах," гэснийг "шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулах," гэж, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсгийн "зохигч" гэснийг "тал" гэж, 133 дугаар зүйлийн 133.1.8 дахь заалтын "хэргийн" гэснийг "иргэний хэргийн" гэж, 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь заалтын дугаарыг "25.1.8." гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсгийн ", эсхүл энэ хуулийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй" гэснийг, 163 дугаар зүйлийн 163.3 дахь хэсгийн "хариуцагч, гуравдагч этгээдээс" гэснийг, 188 дугаар зүйлийн 188.1 дэх хэсгийн "шийдвэр гаргасан" гэснийг, 188.2 дахь хэсгийн "хэргийг хянан шийдвэрлэсэн" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД