- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ /Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/52 дугаар зүйлийн 52.9 дэх хэсэг:
"52.9.Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө."
2/64 дүгээр зүйлийн 64.1.5 дахь заалт:
"64.1.5.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол."
3/81 дүгээр зүйлийн 81.9 дэх хэсэг:
"81.9.Давж заалдах журмаар хянан шийдвэрлээгүй хэргийг хяналтын шатны шүүх хэлэлцэхгүй."
2 дугаар зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Үндсэн хууль1," гэсний дараа "Монгол Улсын", мөн хэсгийн "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай3," гэсний дараа "Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль" гэж, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийн "шүүх" гэсний дараа "Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.5-д, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.6-д заасны дагуу" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"52.1.2.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон түүний Тэргүүлэгчдийн гаргасан захиргааны акттай холбоотой;"
4 дүгээр зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн "оршин байгаа газрын" гэснийг "харьяалах" гэж, 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн" гэснийг "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч" гэж, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийн "Өмгөөллийн тухай8хуулийн 12" гэснийг "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38" гэж, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн "78 дугаар зүйлд" гэснийг "5.4-т" гэж, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийн "Шүүхийн тухай" гэснийг "Монгол Улсын шүүхийн тухай хууль болон бусад" гэж, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийн "хуралдааны ажиллагааг тэмдэглэл үйлдэн" гэснийг "шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр" гэж, 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсгийн "авна" гэснийг "авах бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй." гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.3 дахь заалтын "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.1-176.2.3-т заасан" гэснийг хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
