A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуульд доор дурдсан агуулгатай 307дугаар зүйл нэмсүгэй:

Хэвлэх

"307дугаар зүйл.Соёлын өвийн хяналтын байцаагч, гэрээт харуулын хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, заналхийлэх

Хэвлэх

307.1.Соёлын өвийн хяналтын улсын байцаагч, гэрээт харуулын хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь санаатайгаар саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан тэдгээрийг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 100-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 1000-60000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг шүүгч ногдуулна."

2 дугаар зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь заалтын "303," гэсний дараа "307," гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД