A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний хуульд доор дурдсан агуулгатай 338 дүгээр зүйл нэмсүгэй:

Хэвлэх

3381 дүгээр зүйл.Мерчандайзийн гэрээ

Хэвлэх

3381.1.Мерчандайзийн гэрээгээр бие хүний нэр, төрх, дуу хоолой болон утга зохиол, урлагийн бүтээл, эд зүйлийн дүр, зургийг бүтээгдэхүүн, үйлчилгээнд ашиглах эрхийг өмчлөгч, эзэмшигчээс үйлдвэрлэгч, борлуулагчид олгох ба үйлдвэрлэгч, борлуулагч нь өмчлөгч, эзэмшигчид борлуулалтын орлогоос нэр, төрх, дуу, хоолой, дүр, зургийг ашигласны төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.

3381.2.Хуульд өөрөөр заагаагүй бол мерчандайзийн гэрээг бичгээр хийнэ."

2 дугаар зүйл.Иргэний хуулийн Хорин есдүгээр бүлгийн гарчгийн "Франчайз" гэсний дараа ", Мерчандайз" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД