A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ/Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/13 дугаар зүйлийн 13.1.23 дахь заалт:

"13.1.23.соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл, материал. Энэ жагсаалтыг Засгийн газар батална."

2/13 дугаар зүйлийн 13.6.15 дахь заалт:

"13.6.15.соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД