A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 05 сарын 15 өдөр 

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР  НУТГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:

"3/дэлхийн болон үндэсний соёлын өвийн дурсгалт газар."

2/24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Дэлхийн болон Үндэсний соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын дэглэмийг хуулиар тогтооно."

2 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Газрын тухай хууль" гэсний дараа "Соёлын өвийг хамгаалах тухай хууль," гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Тусгай хамгаалалттай газар нутгийн" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол Тусгай хамгаалалттай газар нутгийн" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД