- Нүүр
- Монгол Улсын хууль
- УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:
"22.1.13.соёлын өвийг сэргээн засварлах, палентологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл олгоход 300000-500000 төгрөг."
2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12 дахь заалтын "түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл" гэснийг "соёлын өвийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
