- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАРИЛГЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ /Энэ хуулийг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах 16.1.6 дахь заалт нэмсүгэй:
16.1.6.шинээр барилга байгууламж барих, өргөтгөх зорилгоор газар, түүний хэвлийг хөндөхөөс өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулах, илэрсэн дурсгалыг авран хамгаалах."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
