A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Компанийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсэг:

"6.13.Төр болон бусад хуулийн этгээд аливаа компанид хөрөнгө оруулсныхаа төлөө эзэмшиж байгаа хувьцааныхаа эрхээ хэрэгжүүлэхдээ дүрэмдээ заасан эрх бүхий этгээдээс томилсон төлөөлөгчөөр дамжуулан төлөөллөө хэрэгжүүлэх бөгөөд энэхүү төлөөлөгч нь уг төлөөллийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль болон тухайн компанийн дүрэмд заасан эрх бүхий этгээдээс өгсөн удирдамжийг үндэслэх ба энэхүү удирдамжаас өөрөөр санал гаргасан нь түүнийг энэхүү төлөөллийг хэрэгжүүлэх эрхээс чөлөөлөх үндэслэл болно."

2/18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг:

"18.7.Санхүүгийн зохицуулах хороо хувьцаат компанийн өөрчлөн байгуулагдах, татан буулгах тухай шийдвэрийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу зөвшөөрсөн бол уг бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ."

3/57 дугаар зүйлийн 57.8 дахь хэсэг:

"57.8.Санхүүгийн зохицуулах хороо компанийн хувьцааны хяналтын багц эзэмшигч болохоо нотолсон мэдэгдлийг үндэслэн тухайн хяналтын багц эзэмшигчээс энэ хуулийн 57.1-д заасны дагуу санал гаргахыг шаардах үүрэгтэй."

4/58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэг:

"58.2.Энэ хуулийн 58.1-д заасан мэдэгдлийг компани болон Санхүүгийн зохицуулах хороо хүлээн авч өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ."

5/60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэг:

"60.5.Энэ хуулийн 60.2.8-д заасан хурлын дарга хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хувьцаа эзэмшигчдийн хурлыг даргалах боломжгүй болсон тохиолдолд энэ тухайгаа төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д мэдэгдэх ба төлөөлөн удирдах зөвлөл хурлын даргыг хурал болохоос өмнө дахин томилно."

6/79 дүгээр зүйлийн 79.1.5 дахь заалт:

"79.1.5.хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад шаардлага."

2 дугаар зүйл.Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.10, 62.1.11 дэх заалтын "энэ хуулийн" гэсний өмнө "төлөөлөн удирдах зөвлөлөөс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж чадаагүй тохиолдолд" гэж, 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсгийн "тус бүрээр" гэсний дараа "хурлын ирц болон" гэж, 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсгийн "хуралдах өдрийг" гэсний дараа "төлөөлөн удирдах зөвлөл" гэж, 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийн "хурал" гэсний өмнө "ээлжит" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"57.1.Хувьцаат компанийн хувьцааг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц болон түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах үүрэгтэй.

57.2. Энэ хуулийн 57.1-д заасан үүргийг хэрэгжүүлээгүй этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь уг саналыг гаргаж зохих журмын дагуу хэрэгжүүлэх хүртэл хугацаанд энэ хуулийн 62.1.9-62.1.16-д заасан асуудлаар саналын эрхгүй байна."

4 дүгээр зүйл.Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн "үүсгэн байгуулагчдын" гэснийг "байгуулах үеийн хувьцаа эзэмшигчдийн" гэж, 5.2 дахь хэсгийн "нийтэд санал болгон үнэт цаас гаргахгүй" гэснийг "бусад үнэт цаасыг нээлттэй болон хаалттай аль ч хэлбэрээр гаргаж болно" гэж, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийн "Хувьцаа эзэмшигчдийн" гэснийг "Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн" гэж, 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсгийн "тухайн хурал хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө байна" гэснийг "хурал хуралдуулах тухай шийдвэр гарсан өдрөөс өмнө байж болохгүй" гэж, 76 дугаар зүйлийн 76.1.11 дэх заалтын "дүгнэлт гаргах" гэснийг "дүгнэлт гаргаж, түүнийг хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж батлуулах" гэж, 77 дугаар зүйлийн 77.4 дэх хэсгийн "Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүнийг сонгох саналыг тус тусад нь тоолно." гэсэн 1 дэх өгүүлбэрийг "Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг санал хураах кумулятив аргаар сонгох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох саналыг тус тусад тоолно." гэж, 79 дүгээр зүйлийн 79.1.2 дахь заалтын "эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй" гэснийг "ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй" гэж, мөн зүйлийн 79.2 дахь хэсгийн "дэвшүүлж" гэснийг "дэвшүүлэх саналаа тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хороонд ирүүлж" гэж, 80 дугаар зүйлийн 80.13 дахь хэсгийн "хувьцаа эзэмшигчдийн" гэснийг "төлөөлөн удирдах зөвлөлийн" гэж, 99 дүгээр зүйлийн 99.1.2 дахь заалтын "энэ хуулийн 6.13-д" гэснийг "энэ хуулийн 6.14-т" гэж, 6 дугаар зүйлийн 6.13-6.15 дахь хэсгийн дугаарыг "6.14-6.16" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.10 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД