A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дугаар 40 Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 5 дугаар бүлэгт "05 ..Бусад газар заагдаагүй, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн 5" гэсний дараа дор дурдсан агуулгатай 05.11 гэсэн зүйл нэмсүгэй:

"

05.11

0511.10.00

0511.99.10

0511.99.50

Бухын үр

Үржлийн мал, амьтны үр (бухын үр орохгүй), ийлдэс

Малын хөврөл үр

0

0

0

"

2.Энэ тогтоолыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД