- Нүүр
- Монгол Улсын хууль
- ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтын "далай" гэснийг хассугай.
2 дугаар зүйл.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө энэ хуулиар тогтоосон болзлыг хангасан бөхөд харгалзах цолыг олгоно.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
