A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр

Улаанбаатар хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай 35.7, 35.8 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"35.7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нүүрс олборлох явцад метан хий илрүүлбэл газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

35.8.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 35.6-д заасан метан хийг ашиглахаар бол Газрын тосны тухай хуульд заасны дагуу ашиглалтын үйл ажиллагаа явуулж болно."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Газрын тосны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД