A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/5 дугаар зүйлийн 5.4.35 дахь заалт:

"5.4.35.Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан."

2/6 дугаар зүйлийн 6.2.9 дэх заалт:

"6.2.9.Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан."

3/252дугаар зүйл:

"252дугаар зүйл.Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан

Хэвлэх

252.1.Энэ хуулийн 5.4.35-д заасан Газрын тосны салбарыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

252.1.1.газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул хийх;

252.1.2.газрын тос, уламжлалт бус газрын тосны салбарын үндэсний чадавхыг бүрдүүлэх, бэхжүүлэх."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Газрын тосны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД