A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2014 он, №26)

1 дүгээр зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.1.21 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

"15.1.21.газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон өртөг нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад аудит хийх;"

2 дугаар зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.21 дэх заалтын дугаарыг "15.1.22" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Газрын тосны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД