- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 7 дугаар сарын 01 өдөр
Улаанбаатар хот
ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 38.1.16, 38.1.17 дахь заалт нэмсүгэй:
"38.1.16.гэрээлэгч болон туслан гүйцэтгэгч нь газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан хайгуулын нийт хугацаанд болон ашиглалтын эхний таван жилийн хугацаанд импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл;
38.1.17.газрын тос болон уламжлалт бус газрын тостой холбогдсон тайлан материал, дээж болон газрын тос."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Газрын тосны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
