- Нүүр
- Монгол Улсын хууль
- САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалт
"3.1.8.Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд заасан даатгалын үйл ажиллагаа;"
2/6 дугаар зүйлийн 6.2.7 дахь заалт
"6.2.7.малын даатгалын үйл ажиллагааны чиглэлээр Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд заасан."
2 дугаар зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн "3.1.8" дахь заалтын дугаарыг "3.1.9" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
