A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ТУХАЙ/Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 10 сарын 07 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ТУХАЙ

ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/1 дүгээр зүйлийн 2 дахь заалт:

"2/Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам;"

2/1 дүгээр зүйлийн 5-16 дахь заалт:

"5/Батлан хамгаалах яам;

6/Боловсрол, шинжлэх ухааны яам;

7/Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам;

8/Соёл, спорт, аялал жуулчлалын яам;

9/Уул уурхай, эрчим хүчний яам;

10/Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам;

11/Хөдөлмөрийн яам;

12/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам;

13/Эрүүл мэндийн яам."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД