A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ТОГТООЛ

2014 оны 10 сарын 16 өдөр Дугаар 62 Төрийн ордон, Улаанбаатар хот

"Төр, хувийн хэвшлийн түншлэлийн

талаар төрөөс баримтлах бодлого

батлах тухай" тогтоолын хавсралтад

өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 64 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого"-ын 7.1 дэх заалтын "эдийн засгийн хөгжлийн" гэснийг "санхүү, төсвийн" гэж өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД