A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИЙГ БАТЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 75 тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ТОГТООЛ

2014 оны 12 сарын 04 өдөр Дугаар 74 Төрийн ордон, Улаанбаатар хот

Төрийн захиргааны байгууллагын

тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч

батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

Эрхлэх асуудлын хүрээ, харьяалал

Засгийн газрын

тохируулагч агентлаг

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1.Тагнуулын ерөнхий газар

2.Төрийн өмчийн хороо

3.Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

1.Хөрөнгө оруулалтын газар

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд

4.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

5.Онцгой байдлын ерөнхий газар

6.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

7.Стандартчилал, хэмжил зүйн газар

2.Худалдан авах ажиллагааны газар

3.Оюуны өмчийн газар

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

4.Цаг уур, орчны шинжилгээний газар

Гадаад хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

5.Гаалийн ерөнхий газар

6.Татварын ерөнхий газар

Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

8.Цагдаагийн ерөнхий газар

9.Хил хамгаалах ерөнхий газар

7.Улсын бүртгэлийн ерөнхий газар

8.Архивын ерөнхий газар

9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

10.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар

11.Тахарын ерөнхий газар

Аж үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

12.Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар

Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

10.Зэвсэгт хүчний жанжин штаб

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд

Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

13.Иргэний нисэхийн ерөнхий газар

Уул уурхайн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

14.Ашигт малтмалын газар

15.Газрын тосны газар

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

16.Мал эмнэлэг, үржлийн газар

Хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

17.Нийгмийн даатгалын ерөнхий газар

18.Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар

19.Хүүхдийн төлөө үндэсний газар

Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд

Эрүүл мэнд, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

Монгол Улсын сайдын эрхлэх асуудлын хүрээнд