A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2014 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 6 дугаар зүйл нэмсүгэй:

Хэвлэх

"6 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын урт /нэг жил болон түүнээс дээш/ хугацаат бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 200,000.0 сая төгрөгөөр баталсугай."

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:

Хэвлэх

Д/д

Зарлагын төрөл

1

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

 

1.1 Тэтгэврийн даатгалын сан

 

1.2 Тэтгэмжийн даатгалын сан

 

1.3 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан

 

1.4 Ажилгүйдлийн даатгалын сан

 

1.5 Эрүүл мэндийн даатгалын сан

 

1.6 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр

 

1.7 Үйл ажиллагааны урсгал зардал

 

1.8 Хөрөнгийн зардал

Нийт зарлага

3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн "Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 1,249,512.0" гэснийг "Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 1,249,639.2" гэж, "Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 151,517.4" гэснийг "Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 151,644.6" гэж, "Нийт орлого 1,569,643.3" гэснийг "Нийт орлого 1,569,770.5" гэж, 6 дугаар зүйлийн дугаарыг "7" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД