- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот
ИРГЭНИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Иргэний хуулийн 177 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 177.5 дахь хэсэг нэмсүгэй:
"177.5.Дуудлага худалдаатай холбогдсон зардлыг үүрэг гүйцэтгэгч хариуцна."
2 дугаар зүйл.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг:
"177.1.Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно."
2/177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэг:
"177.4.Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно."
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
