- Нүүр
- Монгол Улсын хууль
- УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр
Улаанбаатар хот
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.1.4 дэх заалт нэмсүгэй:
"7.1.4.шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд энэ хуулийн 7.1.2-т заасан хэмжээгээр."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
