- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 19.6 дахь хэсэг нэмсүгэй:
"19.6.Энэ хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2015 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас, 2016 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувиас, 2017 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувиас, 2018 оны төсвийн жилээс эхлэн тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна."
2 дугаар зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг:
"19.1.Энэ хуулийн 6.1.2-т заасан төсвийн тусгай шаардлагыг 2018 оны төсвийн жилээс, энэ хуулийн 6.1.3-т заасан төсвийн тусгай шаардлагыг 2013 оны төсвийн жилээс эхлэн тус тус дагаж мөрдөнө."
2/19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг:
"19.3.Энэ хуулийн 6.1.4-т заасан төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилгоор өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2015 оны төсвийн жилд одоо байгаа түвшинд нь буюу 58.3 хувиас, 2016 оны төсвийн жилд 55 хувиас, 2017 оны төсвийн жилд 50 хувиас, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна."
3 дугаар зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн "2014 оны" гэснийг "2018 оны" гэж, 19.6 дахь хэсгийн дугаарыг "19.7" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
