- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИННОВАЦИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
ИННОВАЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Инновацийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10.3 дахь заалтын "Инновацийн санд" гэснийг "улсын төсөвт" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Инновацийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 17.1.9, 17.1.10 дахь заалтын "Инновацийн сангаас" гэснийг тус тус хассугай.
3 дугаар зүйл.Инновацийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
