- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОРОН СУУЦНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
ОРОН СУУЦНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2015 он, №05)
1 дүгээр зүйл.Орон сууцны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн "Орон сууц хөгжүүлэх сан," гэснийг хассугай.
2 дугаар зүйл.Орон сууцны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалт, мөн хуулийн 11.2, 11.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
