- Нүүр
- Монгол Улсын хууль
- СТАТИСТИКИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.Үндэсний статистикийн хороо Дэд даргатай байна. Дэд даргыг Үндэсний статистикийн хорооны дарга томилно."
2 дугаар зүйл.Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "тэдний" гэснийг "түүний" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Тэргүүн дэд болон" гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
