- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.5.5 дахь заалт:
"6.5.5.Олон улсын хамтын ажиллагааны сан."
2/91дүгээр зүйлийн 91.3.3 дахь заалт:
"91.3.3.төсвийн гол нэр төрлийн эрдэс баялгийн зах зээлийн үнэ төсөвт туссан тэнцвэржүүлсэн үнээс буурсан болон гол нэр төрлийн эрдэс баялгийн экспортын биет хэмжээ төсөвт туссан биет хэмжээнээс 20 хувиар буурсан тохиолдолд уг үнэ болон биет хэмжээ нь төлөвлөснөөс буурсан гол нэр төрлийн эрдэс баялгийн Төсвийн тогтворжуулалтын санд өмнө хуримтлагдсан хөрөнгөөс зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг."
3/251дүгээр зүйлийн 251.2.9 дэх заалт:
"251.2.9.зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нормын хувцас, хэрэгсэл, сургалт, дадлагын зардлыг санхүүжүүлэх."
2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/91дүгээр зүйлийн 91.3.1 дэх заалт:
"91.3.1.урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурч төсвийн алдагдал баталсан хэмжээнээс дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувиар нэмж буурсан тохиолдолд үнэ болон биет хэмжээ нь төлөвлөснөөс буурсан гол нэр төрлийн эрдэс баялгийн Төсвийн тогтворжуулалтын санд өмнө хуримтлагдсан хөрөнгөөс зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг;"
2/171дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэг:
"171.1.Төсвийн ерөнхийлөн захирагч нь өмнөх онд төвлөрүүлсэн орлого, санхүүжүүлсэн зардлын гүйцэтгэл болон жилийн эцсийн үлдэгдлийг харгалзан Олон улсын хамтын ажиллагааны сангийн хөрөнгийн хэмжээг тооцож төлөвлөнө."
3/26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг:
"26.3.Энэ хуулийн 6.4-т заасан тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргах бөгөөд энэ хуулийн 6.4.6, 6.4.10-т зааснаас бусад тусгай санд зориулан ажлын алба байгуулж, санхүүжүүлэхийг хориглоно."
4/26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг:
"26.6.Энэ хуулийн 5.4.3-т заасан тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах журмыг Засгийн газар батална."
5/29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалт:
"29.1.1.энэ хуулийн 5.4.2, 5.4.4, 5.4.6, 5.4.8, 5.4.12-5.4.14, 5.4.16, 5.4.20, 5.4.25, 5.4.29, 5.4.30, 5.4.32, 5.4.33-т заасан тусгай сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг энэ хуулийн 26.3-т заасан этгээдийн шийдвэрээр;"
3 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтын "5.4.3, 5.4.19-д" гэснийг "5.4.3-т" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.1, 5.4.5, 5.4.17, 5.4.19, 5.4.21-5.4.23, 5.4.26, 5.4.31, 5.4.34, 5.4.35 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2.9, 6.4.1, 6.4.3, 6.4.8, 6.4.9, 6.4.11, 6.4.12, 6.4.14, 6.4.17, 6.4.18, 6.4.20, 6.5.4 дэх заалт, 11, 13, 18, 19, 21, 211, 212, 214, 216, 25, 252дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалт, 30 дугаар зүйлийн 30.2, 30.7 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
