- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Тамхины хяналтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт:
"3.1.11."утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг" гэж утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэсэн талбай, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглож тусгаарласан тасалгааг."
2/5 дугаар зүйлийн 5.1.6, 5.1.7 дахь заалт:
"5.1.6.утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт утаат тамхи татахыг зөвшөөрсөн анхааруулах тэмдэг байрлуулах;
5.1.7.энэ хуулийн 9.1.1-9.1.4, 9.1.7, 9.1.8-д заасан хориглосон газраас бусад гадаад орчин дахь нийтийн эдэлбэр газарт байгуулах утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн байршил, төсвийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх."
3/5 дугаар зүйлийн 5.2.4, 5.2.5 дахь заалт:
"5.2.4.утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт утаат тамхи татахыг зөвшөөрсөн анхааруулах тэмдэг байрлуулах;
5.2.5.энэ хуулийн 9.1.5, 9.1.6-д заасан газарт утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг 300 м2-аас доошгүй талбай бүхий барилга байгууламжид нэгээс илүүгүй байхаар тухайн аж ахуйн нэгж, байгууллага байгуулах."
2 дугаар зүйл.Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийн "Анхааруулгын" гэсний дараа "болон анхааруулах тэмдгийн" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.8 дахь заалтын "дотуур байр," гэсний дараа "эмнэлэг, сувилал," гэж, "байшингийн орц," гэсний дараа "шат," гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Тамхины хяналтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 9.1.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"9.1.5.нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газрын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад орчин;
9.1.6.аж ахуйн нэгж, байгууллагын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад ажлын байрын дотоод орчин;"
4 дүгээр зүйл.Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн "худалдахад" гэснийг "худалдах, хэрэглэхэд" гэж, мөн зүйлийн 6.3 дахь хэсгийн "дээд хэмжээний стандартыг" гэснийг "дээд хэмжээ, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт тавих стандартыг" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
