- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:
"3.Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална."
2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн "14 хоногийн дотор" гэсний дараа ", хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор" гэж, 7 дугаар зүйлийн "2" гэсний дараа "хүртэлх" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"4 дүгээр зүйл.Ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацаа
1.Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно."
4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "6 сар" гэснийг "12 сар" гэж, 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Засгийн газраас" гэснийг "Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
