A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн "энэ хууль" гэсний өмнө "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль," гэж, 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "Хуралд" гэсний дараа "болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэснийг "улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад" гэснийг "улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД